Trying to get property of non-object [ On /var/www/virtual/jpop.com/public_html/generatrix/model/youtubeModel.php Line 63 ]
A-Sound - JPop.com
Artist info
A-Sound

A-Sound

A-Sound


A-Sound Xамтлаг нь 2006 оны 8 сард анх байгуулагдсан. Анхны бэлтгэлээ хамтдаа хийсэн гэсэн. Монголын Radiohead, Keane хэмээн сонсогчид нь өргөмжилсөн Альтернатив рок, Piano rock урсгалаар тоглодог. "A-Sound Xамтлаг нь жинхэнэ мэргэжлийн хөгжимчидөөс бүрдсэн тус хамтлаг. Read more on Last.fm
A-Sound Xамтлаг нь 2006 оны 8 сард анх байгуулагдсан. Анхны бэлтгэлээ хамтдаа хийсэн гэсэн. Монголын Radiohead, Keane хэмээн сонсогчид нь өргөмжилсөн Альтернатив рок, Piano rock урсгалаар тоглодог. "A-Sound Xамтлаг нь жинхэнэ мэргэжлийн хөгжимчидөөс бүрдсэн тус хамтлаг. Төгөлдөр хуурч Пүрэвсүх 7 настайгаасаа эхэлж хаан хуурыг тоголж эхэлсэн.

Хөгжим бүжгийн коллеж, залгуулаад ОХУ-д Консерватурыг мэргэжлийн төгөлдөр хуурч төгссөн. Сонгодог болон Жааз хөгжимд дуртай. Сонгодогуудаас Импрессионизм, Симболизмыг түлхүү сонсдог. Дуртай хөгжмийн зохиолч нь Игорь Стравинский.

Найзууд нь түүнийг Пүүжээ гэж дууддаг. Дуучин Тэмүүлэн Эмч мэргэжилтэй 2007 онд ЭМШУИС-г төгссөн. Англи, Орос, Герман хэлтэй/Германд гэрийнхэнтэйгээ хамт байсан гэсэн/, сонсогчид нь Radiohead-н "Thom Yorke" болон Симбагийн "Соривт" гэх зэргээр хочилж ярьдаг. Олон охид бүсгүйчүүд хайрыг булааж байгаа даруухан дуучин залуу. Тэрээр өмнө нь 1060 хамтлагт дуулдаг байсан. Соло гитарчин Алтангэрэл Хилийн цэргийн дээд сургуулийн хөгжмийн ангийг төгссөн.

Өмнө "Чингис хаан" хамтлагт тоглодог байсан. Бас л их олон жил гитар дарж байгаа гэсэн. Найзууд нь Атка гэж дууддаг. Басс гитарчин Мөнхболд Тэмүүлэнтэй хамт 1060 хамтлагт тоглож байсан. Олон жил гитар тоглосон.

Нөгөө алдартай анхны сүүпер мега хит болох "Шал дэмий"-г энэ залуу зохиосон гэсэн. Дээр нь Пүүжээгийн төгөлдөр хуур орж ирснээр жинхэнэ Brilliant дуу болсон доо. Бөмбөрчин Батпүрэв Хөгжим бүжгийн коллежийг мэргэжлийн бөмбөрчнөөр төгссөн. Олон жил бөмбөр тоглож байгаа. Өмнө нь 1060, black&white хамтлагт тоглож байсан. Амьд хөгжмийн хамтлагуудаас хөгжмийн дуугаралт болоод энгийн үг, содон аялгуугаараа сонсогчдын чихийг сортойлгож чаддаг A Sound хамтлаг. Монголын рок поп урлагт “Шал дэмий ” дуугаараа гарч ирээд л олны анхаарлыг татсан.

Өнгөрсөн оны туршид 100 хувь хит цомог байж чадсан “Release” цомог одоо хүртэл шилдэг арван цомгийн жагсаалтаас буухгүй байна. Тэдний шинэ уран бүтээлүүдийг сонсохыг хүлээж байгаа сонсогчиддоо зориулж A Sound ээлжит шинэ цомгоо гаргахаар зэхээд байна. Одоогоор цомгийн ажил 60 хувьтай явж байгаа аж. Тоглолтууд: -Playtime 2007 -Hi Fi radio 3 years anniversary -Keane night - 2008 оны 6-н сарын 28-нд Ривер Саундс клубт Keane хамтлагийн бүх дууг дуулсан Keane night тоглолт нь болсон. Мөн тэд Сүнжин Гранд, Детройт зэрэг газруудад тоглодог байсан. Одоо Ривер Саундс-д тоглож байгаа. Read more on Last.fm.

User-contributed text is available under the Creative Commons By-SA License; additional terms may apply..
Top Albums

show me more

showing 4 out of 20 albums
Shoutbox
No Comment for this Artist found
Leave a comment


Comments From Around The Web
No blog found
Flickr Images
No images
Related videos
No video found
Tweets
No blogs found